⚠️ Orda аппликейшн системийн шинэчлэлт хийгдэж байгаа бөгөөд түр хугацаанд ажиллахгүй байж магадгүй. ⚙

Frontier Fintech Summit 2023: Silk Road 2.0 арга хэмжээний эргэн тойронд
Event / Bindi / 2023 оны есдүгээр сарын 25

Frontier Fintech Summit 2023: Silk Road 2.0 арга хэмжээний эргэн тойронд

Frontier Fintech Summit | Silk Road 2023 арга хэмжээ 9-р сарын 18, 19-ний өдрүүдэд Шангри-Ла зочид буудалд боллоо. Энэ жилийн арга хэмжээ Silk Road 2.0 буюу Торгоны Зам 2.0 нэртэйгээр зохион байгуулагдсан юм.

Арга хэмжээнд Steppe Group, ORDA Wealth Tech платформ Bronze спонсороор оролцож Финтекийн салбарын мэргэжилтэн, төлөөлөгчид, зочидтой чуулж, салбарын ирээдүй, боломж, шийдлүүдийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Fintech Summit-ийн эхний өдөр ORDA Wealth Tech платформын Санхүү Эрхэлсэн Захирал А.Хэрлэнчимэг “Regtech” хэлэлцүүлгийг нээж “Navigating the Future: The Significance of Regtech in Fintech” сэдвээр илтгэл тавьж, модератороор оролцсон юм.

Хэлэлцүүлэгт Японы Финтекийн Холбооны дэд дарга, Elevandi Japan компанийн Гүйцэтгэх Захирал Takeshi Kito, Сингапурын VerifyVASP компанийн Гүйцэтгэх Захирал ShihYun Chia, Ernst & Young компанийн бизнесийн зөвлөх Terence Liu, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Сайдын зөвлөх С.Тэнгис болон Санхүүгийн Гэмт Хэрэгтэй тэмцэх хэлтэс, Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Мөрдөн шалгах хэлтсийн төлөөлөл нар оролцлоо.

Хоёр дахь өдөр ORDA Wealth Tech платформын Хөрөнгө Оруулалт хариуцсан захирал Н.Буяндэлгэр “Trading and Investment in Fintech” хэлэлцүүлэгт хөрөнгө оруулалтын салбарын тэргүүлэх компаниудын удирдлагуудтай хамт хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

НОГООН ФИНТЕК БОЛ ШИНЭ БИЗНЕСИЙН БОЛОМЖ

Уг арга хэмжээний сонирхол татсан сэдэв нь ногоон финтекийн “Re-Fi Greenest Fintech” хэлэлцүүлэг байлаа.

Санхүү эрхэлсэн захирал А.Хэрлэнчимэг захирал “Re-Fi: Greenest Fintech” хэлэлцүүлэгт сэргээгдэх эдийн засгийн талаар салбарын мэргэжилтнүүдтэй сонирхолтой яриаг өрнүүлсэн юм.

Хэлэлцүүлгийн зочдоор Хонг Конгын CFourteen компанийн Төсөл хөгжүүлэлт хариуцсан захирал Brian Au, Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбооны Гүйцэтгэх Захирал Э.Номиндарь, URECA компанийн хамтран үүсгэн байгуулагч, Үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Амар, Ололт хөгжлийн төвийн үүсгэн байгуулагч Б.Чулуунхүү, модератораар Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбооны ESG хариуцсан менежер Д.Энхлин нар оролцсон юм.

Ureca компанийн хамтран үүсгэн байгуулагч Б.Амар хэлэхдээ: “Уламжлалт санхүүгийн тогтолцоо бол илүү богино хугацааны мөнгөн ашгийг хардаг салбар. Харин Re-Fi салбар бол зөвхөн санхүүгийн ашиг биш юм. Бид ашгийг тодорхойлохдоо байгаль орчин, нийгэм, эдийн засгийн индикаторуудыг харгалзаж үзэн, хөрөнгө оруулалтын шийдвэрийг гаргах ёстой болоод байна.”