⚠️ Orda аппликейшн системийн шинэчлэлт хийгдэж байгаа бөгөөд түр хугацаанд ажиллахгүй байж магадгүй. ⚙

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

  1. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

Энэхүү Үйлчилгээний Нөхцөлүүд (Нөхцөл) нь ОРДА-н зүгээс Платформ дээрх Хэрэглэгчдэд зориулан өөрийн үзүүлдэг үйлчилгээний хууль ёсны хүчин төгөлдөр нөхцлүүдийг тодорхойлсон баримт бичиг болно. Та Хэрэглэгчийн хувиар Аппликейшн эсхүл вэбсайтыг суулгах, ашиглах болон бүртгүүлэхээсээ өмнө эдгээр Нөхцөлтэй анхааралтай уншиж танилцана уу. Платформыг суулгах, хандах, үзэх, ашиглах болон бүртгүүлснээр та хууль ёсны дагуу дагаж мөрдөх эдгээр Нөхцөлтэй санал нийлж, хүлээн зөвшөөрч буйгаа хүлээн зөвшөөрч байна гэж ойлгоно. Нөхцөлийн зорилгын хувьд дараах зүйлийг дор дурдсан утгаар ойлгож хэрэглэнэ. Үүнд:

-ОРДА гэж ОРДА Вэлф ХХК, түүний хамаарал бүхий этгээдүүд болон охин компаниудыг;

-Платформ гэж ОРДА-н вебсайт, гар утасны аппликейшн болон/эсхүл бусад платформыг;

-Үйлчилгээ means services provided by ORDA ОРДА-н үзүүлж буй үйлчилгээнүүдийг;

-Хэрэглэгчид гэж ердийн хэрэглэгчдийг оролцуулан Платформын бүхий л хэрэглэгчдийг;

-Апп гэж ОРДА гар утасны аппликейшныг;

-Вебсайт гэж ОРДА-н www.orda.mn вебсайтыг;

-Та, Таны, Танд гэж энэхүү Нөхцөлтэй танилцаж буй хэрэлэгчийг тус тус хэлнэ.

Нөхцөлөөс гадна Apple Inc.-ийн App Store (“App Store Дүрэм”) болон Google Inc.-ийн Play Store-ыг (“Play Store Дүрэм”) ашиглахтай холбоотой аливаа холбогдох дүрэм нь Хэрэглэгчдэд мөн хамааралтай болно.

Платформд агуулагдах контент нь зөвхөн Хэрэглэгчийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд зориулсан ерөнхий мэдээллийн чанартай байхаар зориулагдсан болно. Хэрэглэгчид ОРДА-тай байгуулсан холбогдох гэрээнд өөрөөр заагаагүй бол энэхүү Нөхцөлд заасан зохицуулалтуудыг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах зорилгоор платформд өгсөн мэдээлэл эсвэл гаргасан шийдвэрийнхээ алдагдал, хохирлыг нөхөх тайлбар болгон ашиглах ёсгүй. Энэхүү Нөхцөлүүд нь зөвхөн Платформыг ашиглахад хамаарах бөгөөд Таны ОРДАтай байгуулсан аливаа гэрээ, хэлэлцээрийг өөрчлөх үндэслэл болохгүй.

  1. МЭДЭГДЭЛ БА БАТАЛГАА

Нөхцөлүүд нь Аппликейшн болон Вэбсайт, үүнд тэдгээрийн аливаа шинэчлэлт, нэмэлт өөрчлөлт орсон хувилбаруудыг оролцуулан, ашиглахад хамаарна. ОРДА нь Хэрэглэгчдэд мэдэгдэх эсвэл мэдэгдэхгүйгээр өөрийн үзэмжээр эдгээр нөхцөлийг үе үе өөрчлөх буюу засварлаж болно. Хэрэглэгчдийн хувьд тийнхүү шинэчилсэн эсхүл нэмэлт өөрчлөлт оруулсан хувилбар нэгэн адил хамаарах тул тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа баримт бичгүүдтэй танилцах зорилгоор энэхүү Нөхцлүүдийг тодорхой хугацааны давтамжтайгаар шалгаж байх шаардлагатай. Аливаа хандалт болон ашиглалт нь тухайн үеийн хүчин төгөлдөр Нөхцлөөр злхицуулагдана. Ийм шинэчлэгдсэн нөхцөлийг нийтлэгдсэний дараа хэрэглэгчид Платформыг ашигласан нь тухайн шинэчилсэн нөхцөлийг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг дагаж мөрдөхийг зөвшөөрсөн гэж ойлгоно. Та өөрийн улсад заавал биелүүлэх гэрээ байгуулах насанд хүрсэн гэдгээ баталж, энэхүү Нөхцөлийг дагаж мөрдөхөө үүгээр зөвшөөрч байна. ОРДА-ийн агуулга ба/эсвэл хөрөнгийн жагсаалт, санхүү, нягтлан бодох бүртгэл, татвар, хууль эрх зүйн зөвлөгөө зэрэг нь зөвхөн мэдээллийн зорилгоор бэлтгэсэн баримт бичиг байх бөгөөд тэдгээрийг багтаасан аливаа үйлчилгээг хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн худалдан авах, худалдах санал, хүсэлт, зөвлөгөө ба/эсвэл үнэт цаас гэж үзэхгүй. Платформд агуулагдсан мэдээлэлд үндэслэсэн гаргасан аливаа шийдвэр нь зөвхөн Хэрэглэгчийн дангаараа хүлээх хариуцлага болно. Платформоор дамжуулан ашиглах боломжтой эсхүл хэлэлцсэн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн ба/эсхүл үнэт цаас нь бүх хөрөнгө оруулагчдад тохиромжгүй байж болно. Платформд нэвтэрч буй бүх хэрэглэгчид хөрөнгө оруулалт хийх шийдвэрээ бие даан гаргах бөгөөд тухайн холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөх үүрэгтэй (Хөрөнгө оруулалтын талаарх мэдэгдэлтэй холбоос дээрээс танилцана уу).

Апп болон вэбсайт нь бие даасан гуравдагч этгээдийн вэбсайтууд эсвэл бусад програмуудын холбоосыг агуулж болно ("Гуравдагч сайтууд"). Гуравдагч этгээдийн сайтууд нь ОРДА-ийн хяналтанд байдаггүй бөгөөд бид тэдний агуулга, нууцлалын бодлогыг (хэрэв байгаа бол) хариуцахгүй, батлахгүй, хянахгүй гэдгийг та хүлээн зөвшөөрч байна. Гуравдагч этгээдийн сайтад нэвтэрч, ашигласны үр дүнд танд учирсан хохирол, алдаглыг хариуцлахаас бид үүгээр илт татгалзаж байгаа болно.

  1. НУУЦЛАЛ

Аппликейшн эсвэл вэб сайтаар (хэрэв байгаа бол) таны дамжуулан эсвэл түүнтэй холбоотойгоор та өөрийн хувийн мэдээлэл зэрэг мэдээллийг илгээх нь манай нууцлалын бодлогын нөхцлүүд, тухай бүр шинэчлэгдэж, түүнд оруулсан нэмэлт шинэчлэлт, нэмэлт өөрчлөлтөөр зохицуулагдана. (Манай Нууцлалын бодлоготой холбоос дээрээс танилцана уу).

  1. ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БА ХЯЗГААРЛАЛТ

Энэхүү Нөхцөл, Нууцлалын бодлого, App Store-н дүрэм болон Play Store-н дүрэмд (холбогдох бол) нийцүүлэн бид үүгээр танд тусгай бус, шилжүүлэх боломжгүй, давхар лиценз олгох боломжгүй, хувийн, хязгаарлагдмал, хүчингүй болгож болох лицензийг таны сонгосон төхөөрөмжүүд дээр ашиглах боломжтой байдлаар Хэрэглэгчдэд платформ дээр зөвшөөрөгдсөн зан үйлээ илүү сайн ойлгож, сайжруулахад нь туслах зорилгоор олгож байгаа болно. Аппликейшн болон вэб сайтыг өөр ямар ч байдлаар ашиглахыг хатуу хориглоно. Бид өөрийн үзэмжээр Апп болон дээрх бүх эрх, мөн энэ лицензийг хүссэн үедээ цуцлах эрхтэй.

Эдгээр Нөхцлийн дагуу тодорхой зөвшөөрөгдөөгүй, холбогдох хуулиар хориглоогүй тохиолдолд та дараахь зүйлийг зөвшөөрч байна. Үүнд:

(a) Платформын хуваалцах функцээр зөвшөөрсний дагуу хийгдсэнээс бусад тохиолдолд платформд танилцуулсан эсвэл өгсөн аливаа агуулгыг, түүний дотор нийтийн болон арилжааны зорилгоор, аливаа бичвэр, зураг, аудио, видео зэргээр хязгаарлагдахгүйгээр, хуулбарлах, дахин нийтлэх, дахин ашиглах, байршуулах, нийтлэх, дамжуулах, түгээхгүй байх

(б) Апп-ыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн нь өөрчлөхгүй байх, Апп болон Платформ эсвэл түүний аль нэг хэсгийг бусад програмтай холбох эсхүл нэгтгэхгүй байх;

(в) Апп болон Платформыг бүхэлд нь буюу аль нэг хэсэгт үндэслэн задлах, урвуу инженерчлэл хийх, үүсмэл бүтээл үүсгэхгүй байх;

(г) биднээс урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр Апп болон Платформыг бүхэлд нь буюу хэсэгчлэн (объект болон эх кодыг оруулаад) аливаа хэлбэрээр ямар нэг этгээдэд худалдах, дахин худалдах, ашиглуулахгүй байх;

(д) Апп болон платформоос зохиогчийн эрх, барааны тэмдэг болон бусад өмчийн эрхийн мэдэгдлийг устгахгүй байх.

  1. БУСАД ХЯЗГААРЛАЛТ

Энэхүү Нөхцлийг хүлээн зөвшөөрсөн нь Та дараахийг мөн хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болно.
(a) Апп болон Платформыг хууль бусаар, хууль бус эсвэл гэмт хэргийн зорилгоор ашиглахгүй байх, эсвэл эдгээр Нөхцөлтэй харшлах, хууран мэхлэх үйлдэл хийхгүй байх;
(б) гүтгэлэг, заналхийлсэн, доромжилсон, ёс суртахуунгүй, ялгаварлан гадуурхсан, эсхүл гуравдагч этгээдийн эрхийг зөрчсөн аливаа мэдээллийг бүртгэх, нийтлэх, дамжуулахад Апп болон Платформыг ашиглахгүй байх; (в) манай систем, аюулгүй байдлыг гэмтээх, идэвхгүй болгох, хэт ачааллыг бууруулах, гэмтээж, эрсдэлд оруулах, бусад хэрэглэгчдэд саад учруулах, бусад хэрэглэгчдэд Апп болон Платформыг ашиглахыг хязгаарлах, хориглох байдлаар Апп болон Платформыг ашиглахгүй байх; болон
(г) биднээс урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр Аппликешн эсвэл манай системээс ямар нэгэн мэдээлэл, өгөгдлийг цуглуулах, хураах, эсвэл аливаа дамжуулалтыг тайлахыг оролдохгүй байх.

  1. ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХ

Энэхүү Нөхцлийн дагуу та дараах баталгааг гаргаж байна. Үүнд: (i) Апп болон Платформд холбогдох оюуны өмчийн бүх эрх ОРДА-д хамаарна, (ii) энд олгогдсон эрхүүд нь худалдахгүй нөхцөлтэй лицензтэй, мөн (iii) танд энэхүү Нөхцөлийн дагуу Апп болон Платформыг ашиглах эрхээс бусад Апп, Платформ эсвэл тэдгээрийн агуулгыг ашиглах эрх олгодоогүй болно. Энд хамаарах Платформтой холбоотой бүхий л барааны тэмдэг, худалдааны нэр, лого нь ОРДА-н өмч юм. Платформд агуулагдах аливаа зүйлийг ОРДА-аас урьдчилан бичгээр авсан зөвшөөрөлгүйгээр, үүнд Платформ дээр байрлуулсан барааны тэмдгийг ашиглах аливаа лиценз, эрхийг оролцуулах боловч үүгээр хязгаарлагдахгүйгээр ил болон далд хэлбэрээр, ашиглах эрх олгосон гэж ойлгохгүй.

  1. МЭДЭГДЭЛ

Апп болон Платформ нь “тухайн байгаа нөхцлөөрөө” өгөгдсөн бөгөөд ОРДА болон түүний захирлууд, ажилчид, гуравдагч үйлчилгээ нийлүүлэгчид болон салбар байгууллагууд нь тодорхой буюу маргаангүй хөрөнгө оруулалтын өгөөжийн далд баталгааг гаргасан, гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй, илэрхий эсвэл далд хэлбэрээр хийсэн аливаа мэдэгдэл, баталгааг гаргасан гэж үзэхгүй. Апп болон Платформд найдах, ашиглах үйл ажиллагааг та өөрийн эрсдлийг хүлээж хэрэгжүүлж байгаа болно. Апп болон Платформд нэвтэрч, тэдгээрийг ашигласны үр дүнд танд учирч болох хохирол, алдагдлын хариуцлагаас бид үүгээр шууд татгалзаж байна.

Хөрөнгө оруулалт нь зах зээлийн эрсдэл, инфляци, улс төр, эдийн засгийн эрсдэл гэх зэрэг макро нөхцөл байдалтай холбоотой эрсдлүүдтэй тул аливаа хөрөнгө оруулалт үнэ цэнээ алдаж болзошгүй байна. Хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө өөрийн хөрөнгө оруулалтын зорилго, санхүүгийн эх үүсвэр, туршлага, эрсдэл даах чадвар, платформоор дамжуулан хөрөнгө оруулалт хийхтэй холбоотой хураамжийг анхаарч үзнэ үү. Өнгөрсөн үзүүлэлтүүд нь ирээдүйн үр дүнд гаргах баталгаа болохгүй. Хөрөнгө оруулалтын үр дүн, төсөөлөл нь таамаглалын шинж чанартай бөгөөд үүнд бүрэн баталгаа өгөх боломжгүй. Альтернатив хөрөнгө болон өөр хөрөнгийн ашиг сонирхлыг илэрхийлсэн үнэт цаасанд хөрөнгө оруулах нь уламжлалт хөрөнгө оруулалтаас өндөр эрсдэлтэй бөгөөд санхүүгийн болон/эсвэл татварын өөр үр дагавартай байж болно.

Бид Апп эсвэл Платформд агуулагдах функцууд тасалдалгүй эсвэл алдаагүй байх, согогийг засч залруулах эсвэл програм нь вирус эсвэл бусад хортой бүрэлдэхүүн хэсгүүдээс ангид байх баталгаа өгөхгүй. Бид Апп-ын ашиглалт эсвэл ашиглалтын үр дүнгийн талаар ямар нэгэн баталгаа болон аливаа мэдэгдэл гаргаагүй болно. Та Платформоос өгсөн бүх агуулгын үнэн зөв, найдвартай байдал, чанарыг үнэлэхээр өөрийн хэмжээнд зохих шалгалтыг хийхээ үүгээр зөвшөөрч байна.

  1. ХЯЗГААРЛАГДМАЛ БАТАЛГАА

Апп болон Платформын холбогдох хэсгүүд нь хүчинтэй лицензтэй, хангалттай чанартай, өгөгдсөн зорилгодоо нийцсэн байх бөгөөд үүнийг татаж авах, суулгахаас өмнө танд өгсөн тайлбартай бүх материаллаг байдлаар нийцсэн байх ёстой.

  1. АШИГЛАГДАХ БАЙДАЛ

Холбогдох хуулиар хориглосноос бусад тохиолдолд бид таны өмнө хариуцлага хүлээхгүйгээр ямар нэгэн шалтгаанаар мөн таньд мэдэгдэлгүйгээр Апп-ыг түр эсвэл бүр мөсөн, бүхэлд нь эсвэл хэсэгчлэн өөрчлөх, түдгэлзүүлэх, мөн зогсоох эрхтэй.

Бид Үйлчилгээг байнга ашиглах боломжоор хангахын тулд хамгийн сайн хүчин чармайлт гаргаж байгаа ч Үйлчилгээнүүдийг түр эсвэл бүр мөсөн хаах шаардлагатай тохиолдол гарч болзошгүй. Бид Платформд хандах аливаа хандалтыг зогсоох, өөрчлөх, түдгэлзүүлэх, устгах ба/эсвэл идэвхгүй болгох, мөн аливаа Үйлчилгээг ашиглах, хандахад хязгаарлалт тавих эрхтэй. Бид Үйлчилгээ зогсоx, өөрчлөгдөх, түдгэлзүүлгэдэх, устгагдах, эсвэл нэвтрэх эрх хаагдах гэх зэрэг тохиолдлуудад ямар ч үед болон/эсвэл ямар ч хугацаанд хариуцлага хүлээхгүй. Түүнчлэн, бид үе үе Үйлчилгээний зарим хэсэг эсвэл бүх Үйлчилгээнд бүртгүүлсэн хэрэглэгчдийн хандалтыг хязгаарлаж болно.

  1. ХАРИУЦЛАГЫН ХЯЗГААРЛАЛТ

Та Апп болон Платформын холбогдох хэсгүүдийг өөрөө эрсдэл хүлээн ашиглахыг үүгээр зөвшөөрч байна. Апп болон Платформыг ашиглан дамжуулж, хянаж, хадгалсан эсвэл хүлээн авсан мэдээллийг хууль бус, зөвшөөрөлгүй, зүй бусаар ашигласан тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй гэдгийг та ойлгож, хүлээн зөвшөөрч байна. Холбогдох хуулийн дагуу зөвшөөрөгдсөн хэмжээнд бид ямар ч тохиолдолд таны өмнө Апп болон Платформыг ашигласны эсвэл ашиглаагүйн үр дүнд бий болсон ямар нэгэн алдагдал, гэмтэл, хохирлыг хариуцахгүй (үүнд онцгой, шууд бус, үр дагавар болон шийтгэлийн хохирол, алдагдсан ашиг, алдагдсан орлого болон бусад тохиолдлын хохирлыг оролцуулан, гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй тооцно).

  1. ЦУЦЛАХ

ORDA нь Апп-ыг хэдийд ч урьдчилан мэдэгдэлгүйгээр зогсоох, түдгэлзүүлэх эсхүл өөрчлөлт хийх боломжтой бөгөөд энэ тохиолдолд хэдий бусад хэрэглэгчдийн нэвтрэх эрх хэвээр байсан ч бил өөрсдийн үзэмжээр аливаа шалтгаанаар, таны хөрөнгө оруулалтад нөлөөгүйгээр таны Апп болон Платформд нэвтрэх эрхийг ямар ч үед мэдэгдэлгүйгээр хязгаарлах, дуусгавар болгох болон түдгэлзүүлэх, боломжтой.

  1. ШҮҮХИЙН ХАРЬЯАЛАЛ

Холбогдох хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд эдгээр Нөхцөлүүдийг Монгол Улсын хууль тогтоомжоор зохицуулах, тайлбарлах бөгөөд та Монгол Улсын шүүхийн онцгой бус харъяаллыг зөвшөөрч байна. Та өөрийн оршин суугаа улс эсвэл бусад харъялагдах улсад эдгээр Нөхцөлүүдийг зөрчсөн тохиолдолд бид таны эсрэг хэрэг үүсгэх болон шаардах эрхээ хэрэгжүүлэх эрхээ хадгална.

  1. БУСАД

Бид эдгээр Нөхцөлүүдийн дагуу эрх, үүргээ өөр байгууллагад шилжүүлж болох боловч энэ нь таны эрх, эдгээр Нөхцөлүүдийн дагуу хүлээсэн үүрэгт нөлөөлөхгүй. Та эдгээр Нөхцөлүүдийн дагуу эрх, үүргээ бусдад шилжүүлж болохгүй. Хэрэв аль нэг шүүх эсвэл эрх бүхий байгууллага эдгээр Нөхцөлүүдийн аль нэгийг нь хууль бус эсвэл хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл тийнхүү үзсэнээс бусад Нөхцөлүүд бүрэн хүчинтэй хэвээр байх болно. Эдгээр Нөхцөлүүд нь таны Апп болон Платформыг ашиглахтай холбоотой бидний хооронд байгуулсан гэрээг бүхэлд нь илэрхийлнэ. Түүнчлэн эдгээр Нөхцөлүүд нь бидний хоорондох өмнөх бүх тохиролцоо эсвэл гэрээг орлоно. Цаашлаад Нөхцөлтэй танилцаж хүлээн зөвшөөрөхөд та эдгээр Нөхцөлд зааснаас өөр (хууран мэхлэлт байхгүй бол) ямар нэгэн мэдэгдэл, төлөөлөл, баталгаа эсвэл баталгаатай холбоотой ямар ч эрх хэрэгжүүлэхгүй, арга хэмжээ авахгүй.