⚠️ Orda аппликейшн системийн шинэчлэлт хийгдэж байгаа бөгөөд түр хугацаанд ажиллахгүй байж магадгүй. ⚙

ОРДА, ДАРХАН-УУЛ АЙМАГ ХАМТРАН НҮҮРСТӨРӨГЧИЙН КРЕДИТ АРИЛЖААНЫ ТӨСЛИЙН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.
Business Esg / Bindi / 2023 оны арван нэгдүгээр сарын 20

ОРДА, ДАРХАН-УУЛ АЙМАГ ХАМТРАН НҮҮРСТӨРӨГЧИЙН КРЕДИТ АРИЛЖААНЫ ТӨСЛИЙН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

Дархан-Уул Аймгийн Засаг Даргын Тамгын Газар, санхүү технологийн ОРДА ХХК болон Хонг Конгийн Си фортийн (C14) компаниуд карбон кредитийг баталгаажуулах болон арилжаалахад хамтран ажиллах зорилгоор харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Харилцан ойлголцлын санамж бичигт Дархан-Уул аймгийн засаг даргын тамгын газрыг төлөөлж Засаг даргын Төсөв санхүү, төсөл хөтөлбөр, үйлдвэрлэл, байгаль орчны бодлогын асуудал хариуцсан орлогч Б.Жавхлан, ОРДА-г төлөөлж Санхүү эрхэлсэн захирал А.Хэрлэнчимэг, CFourteen (C14)-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Брайн Ау нар гарын үсэг зурсан юм.

Энэхүү хамтын ажиллагааны үндсэн зорилго нь Дархан-Уул аймаг, Дархан хотыг түшиглэн биологийн аргаар буюу ойжуулалт, ойн нөөцөд тулгуурласан хөдөө аж ахуй мөн хөрсний нөхөн сэргээлтийн төслүүдэд шууд хөрөнгө оруулалтыг гадны болон дотоодын зах зээлээс татан төвлөрүүлнэ. Улмаар, уг төслүүдийг олон улсын стандарт болон журмын дагуу нүүрстөрөгчийн хийг агаар мандлаас бууруулах болон арилгасанд тооцон баталгаажуулж түүнийгээ олон улсын нүүрстөрөгчийн кредит зах зээлд гарган арилжих юм.

Уг төслөөс ирэх ирээдүйн үр өгөөжийг Дархан-Уул аймаг, Дархан хот болоод нутгийн иргэд хүртэх боломжтой юм.

Хонк Конгийн С14 компанийн хувьд олон улсын чиг хандлага, судалгааны чиглэлээр зөвлөгөө өгөх, олон улсын хөрөнгө оруулатын банк, сангуудыг энэхүү төсөлд холбож өгөх мөн карбон кредитийн арилжааны төсөлд холбогдох баталгаажуулалт, гэрчилгээг авахад туслах зэргээр оролцож байна.

Дархан-Уул аймаг: Дархан-Уул аймаг нь “Оновчтой бодлого, зохицуулалтаар хангах замаар аймгийнхаа хөгжилд дэмжлэг үзүүлэх” гэсэн эрхэм зорилготой. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр улсын төсөв болон бусад донор байгууллагын санхүүжилтийг хүлээлгүй өөрсдийн нөөц бололцоо, газар, ойн баялгаа олон улсын түвшинд капиталжуулж, тогтвортой хөгжлийн зарим зорилгодоо хүрэх боломжтой болж байна. Цаашид sustainable буюу тогтвортой жишиг хот болж байгаадаа баяртай байна.

ОРДА Re-Fi платформ: ОРДА бол Re-Fi буюу нөхөн сэргээгдэх санхүүгийн технологийн платформ юм. ReFi (Regenerative Finance) буюу нөхөн сэргээгдэх санхүү нь уламжлалт санхүүгийн системтэй харьцуулахад илүү ил тод, хүртээмжтэй.

ReFi нь нийгэм, байгаль экологи, экосистем, хүрээлэн буй орчныг санхүүжүүлэхэд тогтолцооны үндсээ болгосон байдаг. Уламжлалт санхүүгийн системээс ялгаатай нь ReFi системд шийдвэр гаргах явцад бүх оролцогч талууд оролцох боломжтой юм.

ReFi санхүүгийн эх үүсвэрийг байгаль орчныг нөхөн сэргээх, олон нийтэд туслах, системийн асуудлуудыг зохицуулж шийдэхэд ашиглана.

ОРДА нь финтек салбарт шинэ инновацыг байнга хийж байдаг бөгөөд альтернатив хөрөнгө оруулалтын төрлүүд болох үл хөдлөх хөрөнгө, урлагийн бүтээл, ногоон зээлийн багц гээд уламжлалт бус хөрөнгүүдэд хэсэгчилсэн байдлаар хөрөнгө оруулах боломжийг олгож байсан.

Бид Японы технологийн компаниуд, олон улсын томоохон банкууд болон зохицуулагч байгууллагуудын хамтарч ажилладаг, өндөр өрсөлдөөнтэй Японы хурдасгуур хөтөлбөр болох Finolab-ийн Finopitch 2023 тэмцээний ялагч, НҮБ-ийн Цөлжилттэй тэмцэх Конвенцийн Youth Ecopreneur 2023 тэмцээнд Top 3-т багтаж чадсан амжилттай.

Уламжлалт бус хөрөнгө оруулалтын салбарт ESG (Байгаль орчин, нийгэм, засаглал) салбар, ялангуяа нүүрстөрөгчийн салбар сүүлийн үед мэдэгдэхүйц өсөлттэй байгаа.

Эдгээр хөрөнгө оруулалтын боломжууд нь санхүүгийн ашиг орлогоос гадна байгаль орчинд эергээр хувь нэмэр оруулах боломжийг хөрөнгө оруулагчдад олгодог. Энэ нь агаар, усны бохирдол, цөлжилт, бэлчээрийн хомсдол зэрэг экологийн олон тулгамдсан асуудалтай тулгарч буй манай орны хувьд онцгой ач холбогдолтой юм. Байгалийн болон ойн нөөцөө ашиглан нүүрстөрөгчийн зах зээл нь эдгээр сорилтыг шийдвэрлэх боломжтой шийдлийг санал болгож байна.

CFourteen (C14) компани: Хонг Конгийн C14 нь агаар дахь нүүрстөрөгчийг биологийн аргаар бууруулах төсөл боловсруулдаг компани юм. Хөрсний органик нүүрстөрөгчийг (SOC) сайжруулах зорилгоор хөдөө аж аж, агаар мандлаас нүүрстөрөгчийг байгалийн аргаар зайлуулах, оролцогч талуудад бизнесийн үнэ цэнийг бий болгох зорилготой.

Дэлхий нийтээр ногоон эдийн засаг, тогтвортой хөгжлийг чухалчилж үзэж буй өнөө үед маш хэрэгтэй бөгөөд шинэлэг төсөл хэрэгжиж эхэллээ.