ОРДА аппликейшн ашиглаж байгаа үед, имэйл -ээ баталгаажуулах холбоос нь ажиллахгүй байна. Үүнийг яаж засах вэ??
Тулгарсан алдааг засах алхаамуудыг ЭНД дарж харна уу.
ОРДА аппликейшн ашиглаж байгаа үед, нууц үгээ шинэчлэх холбоос нь ажиллахгүй байна. Үүнийг яаж засах вэ?
Тулгарсан алдааг засах алхаамуудыг ЭНД дарж харна уу.
ОРДА аппликейшныг хэрхэн татаж авах вэ?
ОРДА аппликейшний бета хувилбарыг та андройд үйлдлийн системийн хэрэглэгч бол Google Play Store-оос, iOS үйлдлийн системийн хэрэглэгч бол App Store-ийн TestFlight-аас татаж авах боломжтой. https://orda.mn/download-app/
ОРДА аппликейшн дээр хэрхэн бүртгүүлэх вэ?
ОРДА аппликейшнийг нээж, “Бүртгүүлэх” товчийг дарж өөрийн бүтэн нэр, и-мэйл, 8-аас доошгүй тэмдэгтээс бүрдэх нууц үгээ оруулж, нууц үгээ дахин баталгаажуулснаар бүртгүүлэх боломжтой.
ОРДА аппликейшн руу хэрхэн нэвтэрч орох вэ?
“Нэвтрэх” товчийг дарж өөрийн и-мэйл хаяг, нууц үгээ оруулснаар таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар баталгаажуулах и-мэйл ирэх болно. И-мэйл хаяг болон нууц үгээ оруулахдаа урд эсвэл ард хэсэгтээ сул зай авсан бол нэвтрэх боломжгүй тул та мэдээллээ зөв оруулсан эсэхээ сайтар шалгаарай.
Харилцагчийг таниж мэдэх (ХТМ) шалгуурыг хэрхэн бөглөх вэ?
ОРДА аппликейшний “Мэдээлэл” цэсэнд байрлах “ХТМ” товчин дээр дарж өөрийн иргэний үнэмлэхний хоёр талын хуулбар болон иргэний үнэмлэхээ барьж өөрийн царайгаа бүтэн гаргасан зургаа илгээснээр бид таны мэдээллийг шалгах боломжтой болно.
Хэрхэн хөрөнгө оруулалт хийх вэ?
Хөрөнгө оруулалт хийх таны хамгийн анхны алхам бол ОРДА аппликейшний “Хөрөнгө оруулах” цэснээс хөрөнгө оруулалтын төрлүүдээс сонгон, тэдгээрийн хүлээгдэж буй өгөөж, нэгжийн үнэ, дүүргэлтийн хувь мөн түүнчлэн дэлгэрэнгүй танилцуулгыг үзэж танилцах юм. Та хөрөнгө оруулалтын танилцуулга дээр дурдсан хүлээгдэж буй өгөөж болон эрсдэлийг хүлээн зөвшөөрснөөр хөрөнгө оруулалтын нэгжийн тоогоо оруулж, захиалгаа баталгаажуулах боломжтой. Захиалга баталгаажмагц бид таны бүртгэлтэй и-мэйл хаяг руу нэхэмжлэх илгээх болно. Төлбөр баталгаажсаны дараа хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зуруулахаар бид тантай эргэн холбогдох болно.
Хөрөнгө оруулж болох хамгийн бага мөнгөн дүн хэд байх вэ?
Хөрөнгө оруулж болох хамгийн бага мөнгөн дүн нь тухайн хөрөнгөөс хамаарч өөр өөр байна. Та ОРДА аппликейшний “Хөрөнгө оруулах” цэснээс хөрөнгө оруулалтын төрлүүд дээр дарж нэгж эрхийн мөнгөн дүнг харах боломжтой.
Хэрхэн төлбөрөө хийх вэ?
Захиалга баталгаажмагц бид таны бүртгэлтэй и-мэйл хаяг руу нэхэмжлэх илгээх болно. Та хүлээн авсан нэхэмжлэхийнхээ дагуу төлбөрөө шилжүүлснээр таны захилага баталгаажих болно. Одоогоор бид банкны шилжүүлэг, Paypal, Крипто хэтэвчээр төлбөр хүлээн авч байгаа бөгөөд аппликейшнээр дамжуулан цахимаар шууд төлбөр төлөх боломжуудыг нэвтрүүлэхээр хөгжүүлэлт хийгдэж байна.
ОРДА-тай хэрхэн холбогдох вэ?
Та бидэнтэй 7577944 утас, contact@orda.mn и-мэйл хаяг, www.orda.mn вэбсайт, ORDA Wealth Tech Facebook, @ordawealthtech Instagram хуудсуудаар холбогдох боломжтой.
Сангийн менежертэй хэрхэн уулзалт товлох вэ?
Та манай www.orda.mn вэбсайтаар зочилж, хөрөнгө оруулалтаа сонгосноор хуудасны доор байрлах “Сангийн менежертэй цаг товлох” товчин дээр дарж өөрийн боломжит цагийг сонгож, уулзалтын талаар товч мэдээллийг оруулснаар уулзалт товлох боломжтой. https://orda.mn/mn/schedule/
Хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг хаанаас авах вэ?
Та өөрийн сонгосон хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг манай вэбсайтны “Хөрөнгө оруулах” цэснээс болон ОРДА аппликейшний “Мэдээлэл” цэснээс авах боломжтой. https://orda.mn/mn/
Хэсэгчилсэн хөрөнгө оруулалт гэж юу вэ?
Хэсэгчилсэн хөрөнгө оруулалт гэдэг нь хөрөнгийн нийт өртөгийг хэсэг бүлэг эзэмшигчид эсвэл хэрэглэгчдийн дунд хуваах хамтын эзэмшлийн нэг хэлбэр юм. Тухайн хөрөнгө оруулалтыг хэсэгчлэн өмчилж авсан тал хөрөнгө оруулалтын үнэ цэнэ өсөх аль эсвэл зарах, түрээслэх үед өөрийн эзэмшиж буй хувийнхаа дагуу өгөөж хүртэх боломжтой.
Уламжлалт бус хөрөнгө оруулалт гэж юу вэ?
Альтернатив буюу уламжлалт бус хөрөнгө оруулалт нь хувьцаа, бонд, мөнгөн хөрөнгөөс бусад бүх төрлийн хөрөнгө оруулалт юм. Уламжлалт бус хөрөнгө оруулалтанд үл хөдлөх хөрөнгө, үнэт металл, ховор дарс, виски гэх мэт таваарын бүтээгдэхүүнүүд, урлагийн бүтээл болон ховор цуглуулга, хөрөнгө оруулалтын сан, венчур капитал, криптовалют, NFT гэх мэт олон төрлийн хөрөнгүүд багтдаг.
NFT багц гэж юу вэ?
NFT багц нь өнөөгийн дэлхийн NFT-гийн зах зээл дээрх шилдэг, өндөр өгөөжтэй NFT-нүүдээс бүрдсэн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн юм. Уг багц нь урлагийн бүтээл, ховор цуглуулга, видео тоглоом болон метаверс зэрэг салбарын NFT-нүүдээс бүрдэнэ. Та дэлгэрэнгүй мэдээллийг https://orda.mn/mn/nft-fund/ -ээс эсвэл ОРДА аппликейшний “Мэдээлэл” цэснээс авах боломжтой.
Benriach вискиний талаар дэлгэрэнгүй тайлбарлаач?
Бенриах нь гурван төрлийн виски үйлдвэрлэдэг эртний уламжлалаараа алдартай, дэлхийн өнцөг булан бүрээс нийлүүлсэн том торхтой Шотландын виски үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн юм. Бидний санал болгож буй Бенриах виски нь 2011 онд үйлдвэрлэгдсэн, 5 жилийн хугацаатай, нэгжийн үнэ нь £ 34.09, жилийн 9.54%-ийн хүлээгдэж буй өгөөжтэй хөрөнгө оруулалтын төрөл юм. Та дэлгэрэнгүй мэдээллийг https://orda.mn/mn/whisky/ -ээс эсвэл ОРДА аппликейшний “Мэдээлэл” цэснээс авах боломжтой.
Glenrothes вискиний талаар дэлгэрэнгүй тайлбарлаач?
Glenrothes нь Шотландын Спейсайд бүсийн зүрхэнд орших Ротес хотод байрлах Гленротес нэрэх үйлдвэрт хийгдсэн нэг үрийн Шотланд виски юм. Бидний санал болгож буй Гленротес виски нь 2014 онд үйлдвэрлэгдсэн, 5 жилийн хугацаатай, нэгжийн үнэ нь £18.84, жилийн 9.34%-ийн хүлээгдэж буй өгөөжтэй хөрөнгө оруулалтын төрөл юм. Та дэлгэрэнгүй мэдээллийг https://orda.mn/mn/whisky/ -ээс эсвэл ОРДА аппликейшний “Мэдээлэл” цэснээс авах боломжтой.
Blair Athol буюу Хандгай вискиний талаар дэлгэрэнгүй тайлбарлаач?
Хандгайтай хамтран хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын төслийн хүрээнд санал болгож буй Blair Athol Шотланд торхтой виски нь 5 жилийн хугацаатай, 8.16%-ийн хүлээгдэж буй өгөөжтэй хөрөнгө оруулалт юм. Мөн Монголын алдартай комик зохиолын дүр болох Хандгайтай хамтарч, 2022 ба 2025 онд торхтой вискинээс лимитед эдишн байдлаар лонхолж зарах ба борлуулатын орлогоос ногдол ашиг хүртэх боломжтойгоороо онцлог. Та дэлгэрэнгүй мэдээллийг https://orda.mn/mn/khandgai/ -ээс эсвэл ОРДА аппликейшний “Мэдээлэл” цэснээс авах боломжтой.
Виски багц гэж юу вэ?
Виски багц нь олон улсын шилдэг үйлдвэрүүдийн хамгийн ховор, тансаг зэрэглэлийн вискинүүдээс бүрдсэн, манай мэргэжлийн санхүүгийн багийн удирдах тогтвортой үнэ цэнэтэй, хөрөнгө оруулалтын төрөлжүүлэлт сайтай, инфляцын эсрэг маш сайн хамгаалалт болдог хөрөнгө оруулалтын багц юм. Та дэлгэрэнгүй мэдээллийг https://orda.mn/mn/whisky-fund/ -ээс эсвэл ОРДА аппликейшний “Мэдээлэл” цэснээс авах боломжтой.
Living with Trauma уран зургийн хөрөнгө оруулалтын талаар дэлгэрэнгүй тайлбарлаач?
О.Золбоотөгөлдөр уран бүтээлчийн оюун санаан дахь зөрчилдөөн, эрэл хайгуул, цөхрөл, уур бухимдал, үгүйсгэл бас хязгааргүй хүслийг шингээсэн “Living with Trauma” уран зураг нь 2021 онд зосон тос, акрилик, коллаж ашиглан бүтээсэн гайхалтай уран бүтээл юм. Энэхүү урлагийн бүтээлээр баталгаажсан хөрөнгө оруулалт нь жилийн 7.16%-ийн хүлээгдэж буй өгөөжтэй, 10$-ийн нэгж эрхийн үнэтэй. Та дэлгэрэнгүй мэдээллийг https://orda.mn/mn/painting/ -ээс эсвэл ОРДА аппликейшний “Мэдээлэл” цэснээс авах боломжтой.