⚠️ Orda аппликейшн системийн шинэчлэлт хийгдэж байгаа бөгөөд түр хугацаанд ажиллахгүй байж магадгүй. ⚙

Шинэ үе Хөрөнгийн Менежмент

Тогтвортой. Хүртээмжтэй.

Бид Юу Хийдэг вэ

Бид хувь хүмүүс, бизнес эрхлэгчид, байгууллагуудад тогтвортой ирээдүйд хөрөнгө оруулах боломжийг олгох санхүүгийн дэвшилтэт технологийн шийдлүүдийг санал болгодог. Бид нөхөн сэргээгдэх санхүүжилт (ReFi) болон Байгаль орчин, Нийгэм, Засаглалын (ESG) зарчмуудыг нэгтгэх замаар санхүүгийн өгөөж өгөх цаашлаад байгаль орчин, нийгэмд ач холбогдолтой үр дүнг бий болгохуйц хариуцлагатай хөрөнгийн менежментийн хэрэгслээр ханган ажилдаг. Бид дэлхийн нийтэд тулгамдаж буй сорилтуудыг хөндөн, урт хугацааны бөгөөд тогтвортой өсөлтийг дэмжихийн төлөө санхүүгийн үүргээ ахиулахыг эрмэлздэг.

image alt
image alt

Яагаад

Бид үр дүнтэй хөрөнгө оруулалтаар дамжуулан тогтвортой хөгжлийг дэмжин ажиллахыг зорьдог. Бид Байгаль орчин, Нийгэм, Засаглалын (ESG) чиглэлээр нэлээдгүй олон хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг хөрөнгө оруулагчдад амжилттай танилцуулаад байгаа бөгөөд Ногоон зээлийн багц, байгальд ээлтэй агаар шүүгч Монгол стартап Airee, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй тогтвортой хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани болох Planting Hope зэрэг санхүүжилтийн төслүүдийг дурьдах байна.

Бид одоогоор орон нутгийн захиргаа, удирдлага, хувийн хэвшлүүд, олон улсын байгууллагуудтай хамтран ойжуулалт, хөрсний нөхөн сэргээлтийн чиглэлээр хэд хэдэн томоохон төслийг санаачлан хэрэгжүүлж байна. Бид Байгаль орчин, Нийгэм, Засаглалын (ESG) тайланг олон улсын жишигт нийцүүлэн бэлдэх, тэдний хөрөнгө оруулалтыг удирдах, нүүрсхүчлийн хийн ул мөрийг тооцоолох, бууруулах зэрэг цогц шийдлүүдээр мэргэжлийн хөрөнгө оруулагчдийг хангах зорилгоор ORDA ESG платформоо хөгжүүлж байна.

Яаж

Хэрэглэгчдэдээ ногоон хөрөнгө оруулалт, вискиний хайрцаг, урлагийн бүтээл гэх мэт багцыг төрөлжүүлэх олон төрлийн хөрөнгө оруулалтаас сонгох боломжтой жижиглэнгийн хөрөнгө оруулалтын програмыг санал болгож байна.

Манай ORDA ESG платформ нь хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа бөгөөд ойжуулалтын төслөөс төвлөрсөн нүүрстөрөгчийн кредитийн худалдан авалт, борлуулалтыг хөнгөвчлөх юм. Хэрэглэгчид, тэр дундаа нүүрстөрөгчийн ялгаруулалтыг тэнцвэржүүлэх хүсэлтэй томоохон корпорациуд, байгууллагуудын зорилтот хэрэглэгчид нүүрстөрөгчийн кредитэд хялбархан хандаж, худалдан авалт хийх боломжтой. Энэхүү платформ нь нүүрстөрөгчийн кредит тус бүрийн байгаль орчны нөлөө, үр өгөөжийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэн, ил тод, үр ашигтай гүйлгээний үйл явцыг хангана.

image alt

Өөрийн нөхцөлөөр баялаг бүтээх аялалаа эхлүүлээрэй

Хөрөнгө оруулах апп-ийг татах

Хамтрагчид

Мэдээ мэдээлэл

Нийтлэг асуултууд

Тулгарсан алдааг засах алхаамуудыг ЭНД дарж харна уу.
Тулгарсан алдааг засах алхаамуудыг ЭНД дарж харна уу.
ОРДА аппликейшний бета хувилбарыг та андройд үйлдлийн системийн хэрэглэгч бол Google Play Store-оос, iOS үйлдлийн системийн хэрэглэгч бол App Store-ийн TestFlight-аас татаж авах боломжтой. https://orda.mn/download-app/
ОРДА аппликейшнийг нээж, “Бүртгүүлэх” товчийг дарж өөрийн бүтэн нэр, и-мэйл, 8-аас доошгүй тэмдэгтээс бүрдэх нууц үгээ оруулж, нууц үгээ дахин баталгаажуулснаар бүртгүүлэх боломжтой.
“Нэвтрэх” товчийг дарж өөрийн и-мэйл хаяг, нууц үгээ оруулснаар таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар баталгаажуулах и-мэйл ирэх болно. И-мэйл хаяг болон нууц үгээ оруулахдаа урд эсвэл ард хэсэгтээ сул зай авсан бол нэвтрэх боломжгүй тул та мэдээллээ зөв оруулсан эсэхээ сайтар шалгаарай.
ОРДА аппликейшний “Мэдээлэл” цэсэнд байрлах “ХТМ” товчин дээр дарж өөрийн иргэний үнэмлэхний хоёр талын хуулбар болон иргэний үнэмлэхээ барьж өөрийн царайгаа бүтэн гаргасан зургаа илгээснээр бид таны мэдээллийг шалгах боломжтой болно.
Хөрөнгө оруулалт хийх таны хамгийн анхны алхам бол ОРДА аппликейшний “Хөрөнгө оруулах” цэснээс хөрөнгө оруулалтын төрлүүдээс сонгон, тэдгээрийн хүлээгдэж буй өгөөж, нэгжийн үнэ, дүүргэлтийн хувь мөн түүнчлэн дэлгэрэнгүй танилцуулгыг үзэж танилцах юм. Та хөрөнгө оруулалтын танилцуулга дээр дурдсан хүлээгдэж буй өгөөж болон эрсдэлийг хүлээн зөвшөөрснөөр хөрөнгө оруулалтын нэгжийн тоогоо оруулж, захиалгаа баталгаажуулах боломжтой. Захиалга баталгаажмагц бид таны бүртгэлтэй и-мэйл хаяг руу нэхэмжлэх илгээх болно. Төлбөр баталгаажсаны дараа хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зуруулахаар бид тантай эргэн холбогдох болно.
Хөрөнгө оруулж болох хамгийн бага мөнгөн дүн нь тухайн хөрөнгөөс хамаарч өөр өөр байна. Та ОРДА аппликейшний “Хөрөнгө оруулах” цэснээс хөрөнгө оруулалтын төрлүүд дээр дарж нэгж эрхийн мөнгөн дүнг харах боломжтой.
Захиалга баталгаажмагц бид таны бүртгэлтэй и-мэйл хаяг руу нэхэмжлэх илгээх болно. Та хүлээн авсан нэхэмжлэхийнхээ дагуу төлбөрөө шилжүүлснээр таны захилага баталгаажих болно. Одоогоор бид банкны шилжүүлэг, Paypal, Крипто хэтэвчээр төлбөр хүлээн авч байгаа бөгөөд аппликейшнээр дамжуулан цахимаар шууд төлбөр төлөх боломжуудыг нэвтрүүлэхээр хөгжүүлэлт хийгдэж байна.
Та бидэнтэй 7577944 утас, contact@orda.mn и-мэйл хаяг, www.orda.mn вэбсайт, ORDA Wealth Tech Facebook, @ordawealthtech Instagram хуудсуудаар холбогдох боломжтой.
Та манай www.orda.mn вэбсайтаар зочилж, хөрөнгө оруулалтаа сонгосноор хуудасны доор байрлах “Сангийн менежертэй цаг товлох” товчин дээр дарж өөрийн боломжит цагийг сонгож, уулзалтын талаар товч мэдээллийг оруулснаар уулзалт товлох боломжтой. https://orda.mn/mn/schedule/
Та өөрийн сонгосон хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг манай вэбсайтны “Хөрөнгө оруулах” цэснээс болон ОРДА аппликейшний “Мэдээлэл” цэснээс авах боломжтой. https://orda.mn/mn/
Хэсэгчилсэн хөрөнгө оруулалт гэдэг нь хөрөнгийн нийт өртөгийг хэсэг бүлэг эзэмшигчид эсвэл хэрэглэгчдийн дунд хуваах хамтын эзэмшлийн нэг хэлбэр юм. Тухайн хөрөнгө оруулалтыг хэсэгчлэн өмчилж авсан тал хөрөнгө оруулалтын үнэ цэнэ өсөх аль эсвэл зарах, түрээслэх үед өөрийн эзэмшиж буй хувийнхаа дагуу өгөөж хүртэх боломжтой.
Альтернатив буюу уламжлалт бус хөрөнгө оруулалт нь хувьцаа, бонд, мөнгөн хөрөнгөөс бусад бүх төрлийн хөрөнгө оруулалт юм. Уламжлалт бус хөрөнгө оруулалтанд үл хөдлөх хөрөнгө, үнэт металл, ховор дарс, виски гэх мэт таваарын бүтээгдэхүүнүүд, урлагийн бүтээл болон ховор цуглуулга, хөрөнгө оруулалтын сан, венчур капитал, криптовалют, NFT гэх мэт олон төрлийн хөрөнгүүд багтдаг.
NFT багц нь өнөөгийн дэлхийн NFT-гийн зах зээл дээрх шилдэг, өндөр өгөөжтэй NFT-нүүдээс бүрдсэн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн юм. Уг багц нь урлагийн бүтээл, ховор цуглуулга, видео тоглоом болон метаверс зэрэг салбарын NFT-нүүдээс бүрдэнэ. Та дэлгэрэнгүй мэдээллийг https://orda.mn/mn/nft-fund/ -ээс эсвэл ОРДА аппликейшний “Мэдээлэл” цэснээс авах боломжтой.
Бенриах нь гурван төрлийн виски үйлдвэрлэдэг эртний уламжлалаараа алдартай, дэлхийн өнцөг булан бүрээс нийлүүлсэн том торхтой Шотландын виски үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн юм. Бидний санал болгож буй Бенриах виски нь 2011 онд үйлдвэрлэгдсэн, 5 жилийн хугацаатай, нэгжийн үнэ нь £ 34.09, жилийн 9.54%-ийн хүлээгдэж буй өгөөжтэй хөрөнгө оруулалтын төрөл юм. Та дэлгэрэнгүй мэдээллийг https://orda.mn/mn/whisky/ -ээс эсвэл ОРДА аппликейшний “Мэдээлэл” цэснээс авах боломжтой.
Glenrothes нь Шотландын Спейсайд бүсийн зүрхэнд орших Ротес хотод байрлах Гленротес нэрэх үйлдвэрт хийгдсэн нэг үрийн Шотланд виски юм. Бидний санал болгож буй Гленротес виски нь 2014 онд үйлдвэрлэгдсэн, 5 жилийн хугацаатай, нэгжийн үнэ нь £18.84, жилийн 9.34%-ийн хүлээгдэж буй өгөөжтэй хөрөнгө оруулалтын төрөл юм. Та дэлгэрэнгүй мэдээллийг https://orda.mn/mn/whisky/ -ээс эсвэл ОРДА аппликейшний “Мэдээлэл” цэснээс авах боломжтой.
Хандгайтай хамтран хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын төслийн хүрээнд санал болгож буй Blair Athol Шотланд торхтой виски нь 5 жилийн хугацаатай, 8.16%-ийн хүлээгдэж буй өгөөжтэй хөрөнгө оруулалт юм. Мөн Монголын алдартай комик зохиолын дүр болох Хандгайтай хамтарч, 2022 ба 2025 онд торхтой вискинээс лимитед эдишн байдлаар лонхолж зарах ба борлуулатын орлогоос ногдол ашиг хүртэх боломжтойгоороо онцлог. Та дэлгэрэнгүй мэдээллийг https://orda.mn/mn/khandgai/ -ээс эсвэл ОРДА аппликейшний “Мэдээлэл” цэснээс авах боломжтой.
Виски багц нь олон улсын шилдэг үйлдвэрүүдийн хамгийн ховор, тансаг зэрэглэлийн вискинүүдээс бүрдсэн, манай мэргэжлийн санхүүгийн багийн удирдах тогтвортой үнэ цэнэтэй, хөрөнгө оруулалтын төрөлжүүлэлт сайтай, инфляцын эсрэг маш сайн хамгаалалт болдог хөрөнгө оруулалтын багц юм. Та дэлгэрэнгүй мэдээллийг https://orda.mn/mn/whisky-fund/ -ээс эсвэл ОРДА аппликейшний “Мэдээлэл” цэснээс авах боломжтой.
О.Золбоотөгөлдөр уран бүтээлчийн оюун санаан дахь зөрчилдөөн, эрэл хайгуул, цөхрөл, уур бухимдал, үгүйсгэл бас хязгааргүй хүслийг шингээсэн “Living with Trauma” уран зураг нь 2021 онд зосон тос, акрилик, коллаж ашиглан бүтээсэн гайхалтай уран бүтээл юм. Энэхүү урлагийн бүтээлээр баталгаажсан хөрөнгө оруулалт нь жилийн 7.16%-ийн хүлээгдэж буй өгөөжтэй, 10$-ийн нэгж эрхийн үнэтэй. Та дэлгэрэнгүй мэдээллийг https://orda.mn/mn/painting/ -ээс эсвэл ОРДА аппликейшний “Мэдээлэл” цэснээс авах боломжтой.