Пипл ин Нийд (PIN) ТББ болон ОРДА -ын Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ), Уур амьсгалын өөрчлөлтийн шийдэл, Тогтвортой хөгжлийг дэмжихийн төлөөх хамтын түншлэл
Пипл ин Нийд (PIN) ТББ болон ОРДА -ын Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ), Уур амьсгалын өөрчлөлтийн шийдэл, Тогтвортой хөгжлийг дэмжихийн төлөөх хамтын түншлэл
2025 оны 1-р сарын 13-ны өдөр Пипл ин Нийд (PIN) болон ОРДА Хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурснаар стратегийн түншлэлээ албан ёсоор эхлүүллээ. Энэхүү түншлэлийн хүрээнд Байгаль орчин, нийгэм, засаглалын (БОНЗ) зарчмууд, хүлэмжийн хийн ялгаруулалт болон уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чиг хандлагын талаар ил тод, нээлттэй мэдээлэл солилцох чиглэлүүдэд хамтран ажиллана.
Пипл ин Нийд (PIN) болон ОРДА нар Дэлхийн тогтвортой байдлын зорилтуудтай уялдан, байгаль орчны чухал сорилтуудыг шийдвэрлэх, тогтвортой хөгжлийг дэмжих, байгаль орчны практикт ил тод байдлыг сайжруулах зэргийг гол зорилгоо болгон ажиллах төдийгүй дотоодын болон дэлхийн хэмжээний өөрчлөлтүүдэд чиглэсэн шинэ санаачлагуудын эхлэлийг тавихад чиглэнэ.
Дэлхийн ногоон хөрөнгө оруулалт 2030 онд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхэд (SDGs) жил бүр 5.2 их наяд долларын санхүүжилтийн зөрүүтэй байгаа нь томоохон сорилт болж байна. ОРДА нь технологи болон санхүүжилтийг хослуулан ашиглах замаар энэхүү сорилтыг хөндөн, уур амьсгалын сорилттой тэмцэх, хэмжигдэхүйц нөлөөг төвлөрүүлэх, орон нутгуудад тогтвортой орлого, эдийн засгийн боломжуудыг бий болгох зэрэг урт хугацааны өсөлт, хөгжлийг дэмжихэд туслахуйц шийдлүүдийг хүргэхийн төлөө зорьж байна.
Пипл ин Нийд (PIN) нь иргэний нийгмийн түншийн хувьд нөлөө бүхий үүрэг гүйцэтгэх бөгөөд иргэдийн хэрэгцээ шаардлагыг ойлгож, хамгаалах, тэдэнд мэдлэг, ойлголт түгээх, төсөлд өгөх дэмжлэгийг нь нэмэгдүүлэх, олон нийтийн хэрэгцээ шаардлага, нэн тэргүүний үнэт зүйлстэй нь уялдуулан ажиллахад чиглэх болно.
Тус хамтралаар ОРДА -ын уур амьсгалд чиглэсэн инновацлаг шийдлүүдийг Пипл ин Нийд (PIN) -ийн олон нийтттэй хамтран ажилдаг туршлагатай нэгтгэж, ногоон хөрөнгө оруулалтын зөрүүг арилгах, тогтвортой санхүүжилтийг ахиулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, компанийн хариуцлагыг дэмжих юм. Бид хамтдаа олон нийтийг чадавхижуулж, урт хугацаанд үргэлжлэхүйц үр нөлөөг үзүүлэхийн сацуу дэлхий нийтийн зорилгын төлөө хэмжигдэхүйц ахиц дэвшил гаргахын зорин ажиллаж байна.