⚠️ Orda аппликейшн системийн шинэчлэлт хийгдэж байгаа бөгөөд түр хугацаанд ажиллахгүй байж магадгүй. ⚙

ОРДА хөрөнгө оруулалтын платформ нь Японы Киото хотод болсон IVS Crypto 2023 арга хэмжээнд оролцлоо.
Event / Bobby Brown / 2023 оны долоодугаар сарын 18

ОРДА хөрөнгө оруулалтын платформ нь Японы Киото хотод болсон IVS Crypto 2023 арга хэмжээнд оролцлоо.

ОРДА нь Киото хотод болсон IVS Crypto 2023 арга хэмжээнд оролцлоо. IVS нь 2007 онд үүсгэн байгуулагдсан Япон дахь гарааны бизнес эрхлэгчдийн хамгийн том хурлын нэг бөгөөд 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жилийн хурлын гол чиглэл нь Web 3.0 буюу блокчейнд суурилсан төвлөрсөн бус интернэтийн дараагийн хувьсал юм.

IVS Crypto 2023 арга хэмжээний зорилго нь Web 3.0 шинийг санаачлагчид, хөрөнгө оруулагчид, хөгжүүлэгчдийг холбох, гарааны бизнесүүдийг дэмжих юм. Энэхүү арга хэмжээ нь 6 сарын 28-ны өдрөөс 30-ны хооронд болсон бөгөөд 700 гаруй илтгэгч нар, 250 гаруй хэлэлцүүлэг, 10,000 гаруй оролцогчид оролцсон ба хэлэлцүүлэг, хакатон, уралдаанууд, бүүтүүд, олон тооны дэд арга хэмжээнүүдээс бүрдсэн.

Онцлох үйл явдлууд

  • Япон улс 2027 он гэхэд гарааны бизнесийн санхүүжилтийг арав дахин буюу 10 их наяд иен болгож нэмэгдүүлэх төлөвлөгөө гаргажээ. Тус улс технологийн дэвшилтэт арга барилаа сайжруулж, өөрийн тогтвортой койныг гаргах, web3-ийг үүсгэн байгуулагчдад татварын хөнгөлөлт үзүүлэхийг Японы ерөнхий сайд Fumio Kishida дурдсан.
  • Ripple, Tencent Cloud, EY, Google Cloud, Stripe, AWS, SoftBank, Polkadot зэрэг томоохон компаниуд оролцож, өөрсдийн компанийн танилцуулгаа хийсэн.
  • Япон улсын томоохон компаниудын нэг Sony группын бизнесийн салбар болох Sony Network Communications нь Сингапурын Startale Labs 3.5 сая долларын хөрөнгө оруулалт хийх болсноо энэхүү арга хэмжээн дээр зарлав.
  • Видео тоглоомны салбарын алдарт блокчейн платформ болох Oasys нь энэхүү арга хэмжээний үеэр хэд хэдэн онцлох үйл явдлуудыг зарласан бөгөөд Ubisoft болон Com2uS-тай хамтран ажиллахаар болжээ.

ОРДА хөрөнгө оруулалтын платформын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Гэрэлмаа


ОРДА-гийн хувьд:

Ордагийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Гэрэлмаа нь IVS Crypto 2023 арга хэмжээнд “Блокчейн нь уур амьсгалын өөрчлөлтөнд хэрхэн нөлөөлөх тухай” хэлэлцүүлэгт оролцож, оролцогчидтой санал солилцон сонирхолтой яриа өрнүүллээ.